Sunday, August 30, 2009

Асуулт 8

35 настай эрэгтэй гэр ахуйн барааны төвийн агуулахад будаг худалдан авч байхдаа “Хөл доорхоо хараарай!!!” гэхийг сонссон ба дараахан нь тэрээр хөл алдаж орны тавиур дээр зүүн хөлийнхөө гуяны тус газраар унажээ. Арьс нь гэмтээгүй ба 2 хоногийн дотор гэмтсэн хэсэг 5х7 хэмжээтэй ягаан хөх өнгөтэй болсон байв. Доор дурдсан субстанцуудын аль нь гэмтсэн хэсэгт хуримтлагдаж улмаар 16 хоногийн дараа шар-бор өнгөтэй болгодог вэ?

Хариулт 8
Липофусцин
Билирубин
Меланин
Гемосидерин Зөв хариулт
Гликоген

Тайлбар 8
Арьсан доорхи цус алдалтын улмаас улаан эсийн нөсөө болох гемид агуулагдах төмөр нь гемосидериний мөхлөг болон хуримтлагдах ба гэмтэл эдгэрэх явцад шар-бор өнгийг бий болгодог.

Thursday, August 20, 2009

Асуулт 7

53 настай эрэгтэй, өнгөрсөн 6 цагийн турш цээжээр хүчтэй өвдсөн. Бодит үзлэгээр халуураагүй боловч тахикардитай байв. Лабораторын шинжилгээгээр сийвэнгийн тропонин I 10 ng/mL гарсан. Титмийн ангиограмм яаралтай хийсан ба зүүн урд уруудах артерийн >90% бөглөрөлтэй байв. Энэ тохиолдолд миокардийн ширхэгийн эргэшгүй гэмтэл доор дурдсан эсийн өөрчлөлтүүдийн алиных нь улмаас тохиолдох вэ?

Хариулт 7
Гликогений нөөц шавхагдсанаас
Цитоплазмын натри нэмэгдсэнээс
Бөөм кариорексис болсоноос Зөв хариулт
Эсийн дотоод рН багассанаас
Эсийн мембран хөөж цэврүүтсэнээс

Тайлбар 7
Хроматины бөөгнөрөл нь эргэх үйл явц боловч бөөмийн бүрэн бүтэн байдлын задрал нь эргэшгүй юм. Үүний улмаас бөөмгүй болж эс үхнэ.

Tuesday, August 18, 2009

Асуулт 6

60 настай эрэгтэй, задлан шинжилгээний үеэр эрхтэнд зүслэг хийж үзэхэд эрхтэний төв хэсэгт, шаантаг хэлбэрийн, нягт тогтоцтой, хавсарсан том хэмжээний геморрагийн улмаас бий болсон улаан өнгийн зураглал бүхий талбай тодорхойлогдсон. Энэхүү гэмтэл нь эрхтэний гадаргуун хэсэгт суурилсан байв. Энэ хэлбэрийн гэмтэл доор дурдсан байрлалуудын алинд нь элбэг тохиолддог вэ?

Хариулт 6
Уушигны тромбоэмболизмын улмаас уушгинд Зөв хариулт
Титмийн тромбозын үед зүрхэнд
Гиповолемийн шокийн улмаас элгэнд
Халдварт эмболийн улмаас бөөрөнд
Эмболизаци бүхий мурал тромбын үед дэлүүнд
Тархины артерийн аневризмын улмаас тархинд

Тайлбар 6
Бронхийн артерийн уушгинд хүргэх цусан хангамж нь шигдээсээс сэргийлэхэд хүрэлцэхүйц хэмжээний хүчилтөрөгчөөр хангаж чадаагүй ба үүний улмаас геморраги бүхий шигдээс үүсчээ.

Sunday, August 16, 2009

Асуулт 5

62 настай эрэгтэй, сүүлийн 6 сарын турш цээжний араар өвдөх болсон ба ачаалын дараа давтамж нь нэмэгддэг. Электрокардиограммд зүрхний ишеми өвчиний зураглал илэрсэн. Түүний сийвэнгийн нийт холестрол 262 mg/dL байсан. Ангиографид зүүн урд уруудах артерийн 75%-ийн нарийсалтай. Энэхүү өвчтөнд доор дурьдсан судасны хүндрэлүүдийн аль нь тохиолдох хамгийн их магадлалтай вэ?

Хариулт 5
Захын венийн тромбозоос үүдэлтэй системийн артерийн эмболи
Зүүн тосгуурын мурал тромбоос үүдэлтэй системийн артерийн эмболи
Зүүн ховдолын мурал тромбоос үүдэлтэй уушигны эмболи
Зүүн ховдолын мурал тромбоос үүдэлтэй системийн артерийн эмболи Зөв хариулт
Захын венийн тромбозоос үүдэлтэй уушигны эмболизм

Тайлбар 5
Зүүн ховдолын мурал тромбо тасарч системийн артерийн эргэлтэнд эмболи үүсгэдэг. Иймэрхүү мурал тромбо нь зүрхний ишеми өвчиний улмаас зүүн ховдол гэмтсэнээр бий болох нь элбэг. Үндсэндээ миокардийн шигдээс юмуу томоохон миокардийн шигдээсийн дараах зүүн ховдолын аневризмын үед цочмогоор тохиолдоно.

Асуулт 4

63 настай эрэгтэй, сүүлийн хорин жил инсулин хамааралт чихрийн шижинтэй байгаа. Хяналтаар түүний өвчиний зэргийг илтгэх лабораторийн шинжилгээнд гемоглобин A1C 10,1% гарсан. Тэрээр хооллосны дараа хэвлийгээр өвдөж байсан өгүүлэмжтэй. Энэхүү байдал нь сүүлийн нэг жилд улам муудсан. Бодит үзлэгээр хэвлийд массгүй, эрхтэний томролгүй ба тэмтрэлтээр эмзэглэлгүй. Эмгэг судлалын дараах өөрчлөлтүүдээс түүнд аль нь байх магадлалтай вэ?

Хариулт 4
Аортын аневризмын урагдал
Элэгний шигдээс
Чацархайн артерийн бөглөрөл Зөв хариулт
Цочмог панкреатит
Бөөрний архаг дутагдал

Тайлбар 4
Тэрээр хүнд атеросклерозын улмаас гэдэсний цусан хангамж багасаж хэвлийн ангинатай болсон. Чихрийн шижин бүхий хүмүүст ийм өөрчлөлт илэрдэг ба учир нь гэдсэнд хүрэх томоохон артерийн бүх салаа атеросклерозид өртсөн байдаг.

Асуулт 3

55 настай урьд өмнө өвчилж байгаагүй эмэгтэй пневмонийн улмаас эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэн 10 дахь өдөр түүний баруун хөл хөөж хавагнан, эмзэглэлтэй болсон ба энэ нь сүүлийн 48 цагийн дотор бий болжээ. Хөлийн өвдөлт нь нэмэгдсээр байгааг тогтоосон. Хэт авиан шинжилгээнд гуяны вений тромбоз байж магадгүйг тогтоосон. Доор дурьдсан нөхцөлүүдээс хэт авиан шинжилгээг батлахад илүүтэй тохирохыг сонгоно уу?

Хариулт 3
Trousseau хам шинж
С уургийн дутмагшил
Урт хугацаагаар хөдөлгөөн хязгаарлагдах Зөв хариулт
Жирэмсэн байх
Архаг архидалт
Гипертензи

Тайлбар 3
Хөлийн венийн тромбоз нь хөдөлгөөн хязгаарлагдах нөхцөл болдог. Энэ ихэвчлэн гүний венийн тромбозын шалтгаантай байна.

Асуулт 2

56 настай эрэгтэй, урьд өмнө ямар нэгэн эм хэрэглэж эмчид үзүүлж байгаагүй. Тэрээр өнгөрсөн 5 жилд хөдөлгөөн хязгаарлагдах болсон гэнэ. Өнгөрсөн жилээс шатаар өгссөний дараа цээжээр өвдөх болсон. Тэрээр өдөрт 2 хайрцаг тамхи татдаг. Түүний цусны даралт 155/95 мм м.у.б, биеийн жингийн индекс 30. Лабораторийн шинжилгээгээр сийвэнгийн нийт холестрол 245 mg/dL HDL холестрол 22 mg/dL байв. Доор дурдсан судасны өөрчлөлтүүдээс аль нь түүнд байх магадлалтай вэ?

Хариулт 2
Гиперпластик артериолсклероз
Лимфэдема
Дунд давхаргын шохойжилт склероз
Атеросклероз Зөв хариулт
Гүний венийн тромбоз
Зангилаат артериопати

Тайлбар 2
Түүнд биеийн жин, тамхидалт, гипертензи болон сайн HDL багатай нийт холестрол ихэссэн зэрэг атеросклерозын олон эрсдэлт хүчин зүйл байна. Түүнд илэрсэн өөрчлөлтүүд нь титмийн артерийн эмгэг байж болохыг анхааруулж байна.

Асуулт 1

48 настай эмэгтэй, аорт орчмын тунгалагийн зангилааг хамарсан малигнизаци бүхий лимфоматай. Тэрээр хими эмчилгээгээр эмчлүүлсэний үр дүнд хавдарын эсийн бөөм, сийвэн тасархайтаж эсүүд цөөрсөн. Дараагийн 2 сард лимфомын хэмжээ буурсан байгаа нь СТ-д тэмдэглэгдсэн байв. Эмчилгээ түүний хавдарт доор дурдсан механизмын алинаар нь үйлчилсэн бэ?

Хариулт 1
Коагуляцит некроз
Митохондрын хордлого
Фагоцитоз
Цочмог үрэвсэл
Апоптоз Зөв хариулт

Тайлбар 1
Хавдарын эсүүдийн үхэл нь апоптозын процессыг өдөөсний улмаас бий болсон. Эмийн бодисын нөлөө нь голчлон хорт хавдарын эсүүд рүү чиглэдэг.


Архив