Saturday, September 18, 2010

Асуулт 31

17 настай охин насандаа тохирохгүй намхан байгаа тул эмчид хандсан. Түүнд бэлгийн бойжлийн ямар нэг өөрчлөлт илрээгүй ажээ. Бодит үзлэгээр түүний амин үзүүлэлтүүд болох температур 37°С, амьсгалын тоо 18удаа/мин, пульс 75 удаа/мин, цусны даралт 165/85мм м.у.б байв. Түүний цээжний урд болон ар талд үргэлжилсэн шуугиантай. Түүний доод мөчид хүйтэн ба каппилярийн дүүрэлт муу. Тэрээр хүзүүний арьсны нугалаастай ажээ. Цээжний рентген зурагт зүрхний зүүн хил мэдэгдэхүйц томорсон, хаван болон шүүдэсжилт үгүй, тэр хэсэгт хавирганы сүүдэржилт илрээгүй байв. Доор дурьдсан зүрх судасны эмгэг өөрчлөлтүүдийн аль нь түүнд байх хамгийн их магадлалтай вэ?

Хариулт 31
Митраль хавхлагийн шөрмөсөн татлагын богиносолт, зузааралт
Артерийн битүүрээгүй цоргын дараа бий болсон аортын нарийсалт Зөв хариулт
Аортын угийн хавхлагын дээрх нарийсалт
Спираль таславчийн хөгжилгүй, конус булчингийн дутуу хөгжил
Нэг том атриовентрикуляр хавхлагтай байх

Тайлбар 31
Эдгээр өөрчлөлтүүд нь насанд хүрсэн хүмүүст хэрхийн халууралтын дараах хэдэн жилд архаг хэрхийн валвулиттай цуг илэрнэ.

Тэрээр аортын коарктацитай ба нарийсалт артерийн битүүрээгүй цоргын дараах байгаа нь урт хугацаанд амьд явах боломж олгожээ. Түүний бодит үзлэгийн өөрчлөлтүүдээс Турнерийн хамшинж (Х моносом)-ийг сэжиглэхээр байна. Зөв тайлбар

Аортын стенозын зарим хэлбэр нь хавхлагын дээрх нарийсалттай байдаг.

Спираль таславч бүрэн хөгжөөгүйн улмаас truncus arteriosus бий болох ба зүрхний баруун болон зүүн талын цус холилдож цианозод хүргэнэ.

Нэг AV хавхлагатай байх нь дээд мөчдөд сонгомол гипертензи бий болоход хүргэхгүй.


Архив