Tuesday, December 29, 2009

Асуулт 21

66 настай эмэгтэй, түүний биеийн зүүн талын хөдөлгөөн гэнэт алдагдсан. Тэрээр сүүлийн 45 жилийн турш өдөрт нэг хайрцаг тамхи татаж байгаа. Түүний амин үзүүлэлтүүдийг хэмжихэд температур 37.1°С, пульс 80удаа/мин, амьсгал 16удаа/мин, цусны даралт 160/100мм м.у.б байв. Тархины ангиограммаар түүний тархины дунд артерийн салаанд бөглөрөлт буйг илрүүлжээ. Лабораторийн шинжилгээгээр hemoglobin A1C 9% (глюкозижсон гемоглобин: хэвийн хэмжээ нь 4.1-6.5%) байв. Доор дурдсан липидийн бүрдэлүүдээс аль нь энэхүү эмгэг үүсэхэд хамгийн чухал үүрэгтэй вэ?

Хариулт 21
Хиломикрон
Липопротейн липаз
Исэлдсэн бага нягтралтай липопротейн Зөв хариулт
Маш бага нягтралтай липопротейн
Өндөр нягтралтай липопротейн холестрол

Тайлбар 21
Хиломикрон нь нийлмэл липип бөгөөд нарийн гэдэснээс шимэгдэж зөөвөрлөгч апопротейнтэй холбогдсоноор бий болно. Дараа нь элэг рүү зөөгдөх ба шууд атеромын товрууг үүсгэдэггүй.

Эндотелийн липопротейн липаза нь өөхний хүчлийг задалж өөр бусад метаболизмд оролцох субстрат болгодог ба атерома хэлбэржихэд оролцохгүй.

Тэрээр тархины судасны атеросклероз юмуу атеросклерозоос үүдэлтэй зүрхний ишемигээс үүдэлтэй эмболийн улмаас харвалт өгчээ. Бага нягтралтай липопротейн (LDL) нь холестролыг артерийн хананд авчирдаг. LDL-ийн хэмжээ нэмэгдэх, даралт ихсэх, тамхи татах, чихрийн шижин түүнчлэн LDL нь исэлдсэн LDL болж макрофагийн сэг түүгч рецепторын тусламжтай артерийн хананд хуримтлагдах зэрэг нь атерома хэлбэржихэд нэмэр болдог байна. Зөв тайлбар

Өөхөн эд болон булчин нь хоёул маш бага нягтралтай липопротейн (VLDL) LDL-д хувирах газар бөгөөд VLDL нь атерогенезийг шууд оролцдоггүй байна.

Өндөр нягтралтай липопротейн (HDL) нь липидийг артерийн хананаас элэг рүү зөөвөрлөдөг. Ингэснээр атерома хэлбэржихийн эсрэг хамгаалах үйлдэл үзүүлнэ.

Sunday, December 20, 2009

Асуулт 20

81 настай эмэгтэй гэнэт амьсгаадаж, зүрх дэлсэн, цээжээр өвдсөн. Уушигны вентиляци-перфузийн скан хийгдсэн ба баруун уушигны сегментийн артерийн салааг хамарсан перфузийн гажиг байх өндөр магадлалтай гарчээ. Доор дурдсан нөхцөлүүдийн аль нь энэхүү өөрчлөлт үүсэхэд хамгийн чухал хүчин зүйл болох вэ?

Хариулт 20
Цагаан эсийн тоо нэмэгдэх
Элэгний цирроз
Зогсонгишил бүхий цусны урсгалын өөрчлөлт Зөв хариулт
Ялтасын тоо нэмэгдэх
Ерөнхий атеросклероз

Тайлбар 20
Цагаан эсийн тоо нэмэгдэх үрэвсэл юмуу тромбозын улмаас үүссэн шигдээс бүхий эсийн үхэл байж болохыг илтгэнэ.

Цирроз бүхий элэгний үйл ажиллагаа муудаж ихэвчлэн протромбины хугацаа ихсэх шалтгаан болдог.

Тэрээр уушигны тромбоэмболитой ажээ. Зогсонгишил нь тромбозын урьдал хүчин зүйл болдог. Зөв тайлбар

Ховор тохиолдолд ялтасын тоо ихэссэнээр тромбоз нэмэгдэхэд хүрч болдог.

Атеросклероз нь артерид тохиолдох ба венд тохиолдохгүй.

Thursday, December 10, 2009

Асуулт 19

15 настай, ямар нэг томоохон эрүүл мэндийн асуудалгүй охины арьсан гар, хөл болон их биеийн арьсан дээгүүр загатнаат улаан толбо далайн хоол идсэнээс хойш нэг цагийн дотор гарч, араас нь гүйлгэсэн байна. Эдгээр асуудлууд нь 3 цагийн дотор багассан ба бодит үзлэгээр хэвийн бус өөрчлөлт илрээгүй. Доор дурьдсан дархлааны өөрчлөлтүүдээс түүнд аль нь илүүтэй байх магадлалтай вэ?

Тайлбар 19
Хэсгийн анафилакс Зөв хариулт
Эс хамааралт хэт мэдрэгшил
С3b хавсаргын чөлөөлөгдөлт
Гипергаммаглобулинеми
Дархан бүрдэлийн хуримтлал

Тайлбар 19
Хоолны харшил нь нийтлэгээр I төрлийн хэт мэдрэгших урвалаар өрнөдөг. Аллерген нь голчлон арьс болон хоол боловсруулах замын салст дахь шигүү мөхлөгт эстэй холбоот IgE-тэй харилцан үйлчилдэг. Зөв тайлбар

Эс хамааралт урвал нь IV төрлийн хэт мэдрэгших урвал байдаг.

C3b хавсарга чөлөөлөгдөх нь III төрлийн хэт мэдрэгших урвалын онцлог юм.

Энд дурьдсан эмнэл зүйн өгүүлэмжид сийвэнт эс хамааралгүй. Иммунглобулин нь хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн дараа нэмэгдэнэ.

III төрлийн хэт мэдрэгшил бүхий Артусын урвалын үед дархан бүрдэлийн хуримтлал тохиолддог. Системийн дархан бүрдэл хуримтлал нь системийн чонон улайрал (SLE) зэрэг өвчиний үед тохиолдоно.

Tuesday, December 1, 2009

Хариулт 18

50 настай эмэгтэй тогтворгүй стенокардийн улмаас цочмог миокардийн шигдээс болсон өгүүлэмжтэй. Эдийн плазминоген идэвхижүүлэгчээр (tPA) бүлэн хайлуулах эмчилгээ хийж титмийн цусан хангамжийг сэргээсэн. Гэвч энэхүү эмчилгээг үл харгалзан миокардийн ширхэгийн гэмтэлийн зэрэг нэмэгдэж байгаа нь доор дурдсан эсийн өөрчлөлтүүдийн алинаас болж болох вэ?

Хариулт 18
Эсийн араг ясны завсрын филамент алдагдсанаас
Анаэроб гликолизийн улмаас эсийн дотоод рН буурсанаас
Чөлөөт радикал нэмэгдсэнээс Зөв хариулт
Митохондр хөөснөөс
Бөөмийн хроматин бөөгнөрч, уургийн нийлэгжил буурсанаас
Уургийн нийлэгжил буурсанаас

Тайлбар 18
Эдгээр хортой хүчилтөрөгчийн чөлөөт радикал нь цусны урсгал сэргэсний дараа ишеми үүссэн үед нейтрофилиэс чөлөөлөгддөг. Энэ нь реперфуз (цусан хангамж сэргэлт)-ийн гэмтэл юм. Юутай ч цусны урсгалыг дахин сэргээснээр хор хөнөөлтэйгөөсөө илүү сайн талтай байдаг.


Архив