Saturday, January 16, 2010

Асуулт 23

22 настай эрэгтэй, өнгөрсөн өдрийн турш хэвлийн баруун доод квадратад илэрхий өвдөлт бий болсон. Бодит үзлэгээр баруун доод квадратад тэмтрэлт хийхэд өөдөөс тийрсэн өвдөлттэй байв. Лапароскопийн мэс засал хийсэн ба мухар олгой хөөж хавдсан, улайлттай ба зарим хэсгээрээ шаргал эксудатаар бүрхэгдсэн байв. Мухар олгойг авч микроскопид харахад олон тооны нейтрофилийн нэвчдэстэй байлаа. Доор дурдсан хоёр химийн хүчин зүйлсийн алиных нь хуримтлалын улмаас энэхүү өвчтөнд өвдөлт бий болсон бэ?

Хариулт 23
C3b хавсарга болон IgG
Интерлейкин-1 болон хавдар үхжилийн хүчин зүйл (TNF)
Гистамин болон серотонин
Простагландин болон брадикинин Зөв хариулт
Лейкотриен болон гидропероксиэйкозотетраены хүчил (HPETE)

Тайлбар 23
C3b хавсарга болон IgG нь опсонинжуулах үүрэгтэй. Өвдөлт үүсгэхгүй

Интерлейкин-1 болон TNF нь халууралтыг бий болгодог.

Гистамин болон серотонин нь судас тэлэгчид юм.

Өвчтөнд илэрсэн өөрчлөлтүүд нь мухар олгойн цочмог үрэвсэлийн шинжүүд юм. Энэ үед брадикинин болон простагландин хуримтлагдсаны улмаас өвдөлт бий болдог. Цочмог үрэвсэл нь нейтрофилийн эксудат байдгаар тодорхойлогдоно. Олон төрлийн химийн медиатор ялгарсантай холбоотой үрэвсэлийн шинж тэмдэг бий болдог: calor, rubor, tumor, dolor. Аспирин нь циклооксигеназийн замыг дарангуйлсанаар простагландины нийлэгжилийг бууруулна. Зөв тайлбар

Лейкотриен болон HPETE нь липоксигеназийн замаар бий болох ба нейтрофиль зэрэг үрэвсэлийн эсүүдийн хемотаксисыг дэмжинэ.

Friday, January 8, 2010

Асуулт 22

12 настай хүү, халуурахын зэрэгцээ чихээр өвдөх тохиолдол олон тохиолдож байсан. Үзлэгээр түүний баруун хэнгэргэн хальс улайсан, шаргал өнгийн эксудат бүхий төвийсөн харагдана. Уг эксудатын лабораторын шинжилгээгээр өсгөвөрт Hemophilus influenza эерэг гарчээ. Жилийн дараа тэрээр баруун чихэндээ дамжуулах хэлбэрийн сонсгол алдагдалтай болсон ба толгойн СТ-д баруун талын дунд чихэнд масс байгааг илрүүлсэн байна. Доор дурдсан материалуудаас аль нь мэс ажилбарын үед түүний баруун чихнээс гарч ирэх магадлалтай вэ?

Хариулт 22
Липофусцин
Расселийн биенцэр
Нейтрофиль
Холестролын талст Зөв хариулт
Нүүрсний нөсөө

Тайлбар 22
Липофусцины хуримтлал нь эсийн задралын бүтээгдэхүүн боловч геморрагаас үүсдэггүй. Энэ нь ихэвчлэн наслалттай холбоотой ба гепатоцит, миокардийн ширхэгийн цитоплазмд үзэгддэг.

Расселийн бие нь сийвэнт эсийн доторх иммунглобулины хуримтлал юм.

Нейтрофиль нь цочмог үрэвсэлийг илтгэх ба дунд чихний цочмог үрэвсэлийн үед илүүтэй тохиолдоно.

Улаан эсийн мембраны задралаас бий болсон липид нь холестролын талстыг бий болгодог. Хүүд холестеатома хэмээх дунд чихний үрэвсэлийн хүндрэл бий болсон ажээ. Зөв тайлбар

Нүүрсний нөсөө нь уушиг болон тунгалагийн зангилаануудад хуримтлагдах ба агаарын тоосонцор дахь экзоген карбоны нөсөө юм.


Архив