40 настай эмэгтэй, 2 жилийн өмнө нь хоёр талын хөхөндөө силикон имплант суулгуулсан. Тэр цагаас хойш түүний зүүн хөхөнд бага зэргийн деформаци үүсч нягтшил нь нэмэгдэх болжээ. Имплантыг авч шалгахад зүүн талд имплантын агуулагдахуун хөх рүү гоожсон байв. Доор дурдсан эсийн төрлүүдээс энэ тохиолдолд аль нь үрэвсэлийн хариу урвалыг тодорхойлогч болох вэ?
Хариулт 24
Шигүү мөхлөгт эс
Эозинофиль
Аварга эс Зөв хариулт
Нейтрофиль
Сийвэнт эс
Тайлбар 24
Шигүү мөхлөгт эс нь эдэд олон тоогоор байдаггүй ба гадны биетийн үрэвсэлийн хариу урвалын үед шигүү мөхлөгт эсийн пролифераци болдоггүй.
Эозинофиль нь шимэгчийн болон харшлын хариу урвалын үед нийтлэг бөгөөд гадны биетийн үрэвсэлийн хариу урвалд оролцохгүй.
Силикон нь гадны биет бөгөөд гадны биетийн урвалыг үүсгэнэ. Тогтвортой сэдээгч нь макрофагийн идэвхижилийг нэмэгдүүлэх ба улмаар макрофаг нь аварга эс болж хувирдаг. Зөв хариулт
Цөөн тооны нейтрофиль үзэгдэх боловч аварга эс нь гадны биетийн үрэвсэлийн хариу урвалын үед илүү өвөрмөц байна.
Сийвэнт эс нь архаг үрэвсэлийн үед илүү нийтлэг байна.
Thursday, February 4, 2010
Subscribe to:
Posts (Atom)
Ангилал
- Atherosclerosis-Thrombosis (8)
- Bone Joint and Soft Tissue (3)
- cardiovascular (16)
- Cellular Injury (6)
- immunopathology (1)
- inflammation (3)
- Pulmonology (1)