Sunday, April 11, 2010

Асуулт 26

40 настай эрэгтэй, хийн зуухтай ажиллаж байх үед түүний гар болон сарвуу түлэгдсэн ажээ. Түүнээс хойшхи 3 долоо хоногт түүний гар арьс нөхөх шаардлагагүйгээр эдгэсэн. Доор дурдсан зүйлсийн аль нь түлэгдсэн хэсгийн арьс нөхөн төлжихөд амин чухал вэ?

Хариулт 26
Зүрхний гаргалт, эдийн перфузи сайн байх
Арьсны дайврууд бүрэн бүтэн байх Зөв хариулт
Үндсэн холбох эдийн ургалт
Хаван, улайлтыг багасгах
Мөхлөгөнцөр эд бий болох

Тайлбар 26
Зүрхний гаргалт нь өвчтөний аминд аюултай үед чухал боловч арьсны нөхөн төлжилт чухал биш. Эдийн цусан хангамж нь зөвхөн арьсных бус бүх эдийн нөхөн төлжилтийг дэмжинэ.

Арьсны дайврууд нь хучуур эдтэй байх ба эндээс гадаргуугийн эпидермис нөхөн төлждөг. Энэ нь түлэгдэл зузаан байх тусмаа муу байдгийг тайлбарлана. Зөв тайлбар

Хэрэв коллаген үүссэн бол арьс нөхөн төлжихгүй.

Хаван, улайлтыг багасгах нь нөхөн төлжилт явагдах эсэхийг тодорхойлохгүй.

Энэ тохиолдолд нөхөн төлжилт нь үлдэгдэл эпитель байгаа эсэхээс шалтгаална.

Sunday, April 4, 2010

Асуулт 25

45 настай эрэгтэй, цээжний ард гэнэт хүчтэй өвдсөний улмаас эмнэлэгт яаралтай хүргэгдсэн ба түүнд сэхээн амьдруулах арга хэмжээ авсан. Цаашдын явцад түүнд эмчилгээнд үр дүнгүй зүрхний гаралтай шок илэрсэн ба тэрээр 4 өдрийн дараа нас баржээ. Задлан шинжилгээнд зүүн ховдолын урд хажуу хананд томоохон трансмурал коагулятив үхжил илэрчээ. Доор дурдсан микроскопийн өөрчлөлтүүдээс аль нь хамгийн их илрэх магадлалтай вэ?

Хариулт 25
Фибробласт болон коллаген
Мөхлөгөнцөрт эд
Үхэжсэн булчин болон нейтрофиль Зөв хариулт
Мөхлөгөнцөрт үрэвсэл
Тархмал архаг үрэвсэл

Тайлбар 25
Коллагенжилт нь миокардийн шигдээсийн эхний долоо хоногийн дараагаас илүү давамгайлдаг. Хоёр долоо хоногийн дараа шигдээс нь голчлон коллагенаас тогтоно.

Мөхлөгөнцөрт эд нь шигдээсийн дараах эхний долоо хоногт илүү давамгай байх ба үүний дараа коллагенжилт давамгайлдаг.

Шигдээсийн дараах 4 хоног орчмын хугацаанд булчингууд нь үхжсэн хэвээр байх ба олон тооны нейтрофилүүд тогтвортой байдаг. Харин макрофагийн нэвчилт эхэлсэн байна. Зөв тайлбар

Мөхлөгөнцөрт үрэвсэл нь шигдээсийн үед нийтлэг бус байна.

Архаг үрэвсэл нь вирусын гаралтай миокардитын үед илүү түгээмэл байдаг.


Архив