Friday, July 30, 2010

Асуулт 30

72 настай эмэгтэй, түүний амьдралын туршид ямар нэг томоохон өвчин эмгэг тохиолдож байгаагүй. Түүнд сүүлийн 2 долоо хоногт 3 удаа синкопийн байдал тохиолджээ. Сүүлийн 2 өдөрт түүнд амьсгал богиносолт болон хөөсөрхөг цагаан цэр бүхий ханиалга бий болсон байна. Бодит үзлэгт тэрээр халуураагүй байсан. Түүний цусны даралт 135/90мм м.у.б байсан ба захад хавангүй байжээ. Цээжний рентген зурагт зүүн ховдолын хэсгээр зүрхний зүүн хил томорсон, бусад тасалгаанууд өөрчлөлтгүй байгааг илрүүлсэн байна. Мөн илэрхний уушигны хавантай байв. Лабораторийн шинжилгээгээр сийвэнгийн нийт холестрол 170 mg/dL байгааг илрүүлсэн. Доор дурьдсан оношуудын аль нь байх магадлалтай вэ?

Хариулт 30
Цочмог хэрхийн халууралт
Митраль хавхлагын стеноз
Атеросклерозын шалтгаант аортын аневризм
Шохойжилт аортын стеноз Зөв хариулт
Халдварт эндокардит

Тайлбар 30
Цочмог хэрхийн халууралт нь А бүлгийн бета цус задлагч стрептококкын шалтгаант фарингит буюу залгиурын стрептококкын халдварыг зохистой эмчлүүлээгүй хүүхдүүдэд ихээхэн түгээмэл байдаг. Энэ тохиолдолд хэрхийн халууралтын зэрэгцээ миокардит бий болж болно.

Митрал хавхлагын эмгэг нь эрт шинж тэмдэг илрэх хандлагатай байж хэдэн жилийн турш үргэлжлэх удаан явцтай байна.

Атеросклерозын шалтгаант аортын аневризм нь нийтлэгээр бөөрний артериас доош байрлах ба томорсон үедээ хэвлийн өвдөлтийн шалтгаан болдог.

Хөгшчүүдийн шохойжилт аортын стеноз нь аортын хавхлагын гурван хавтасыг хамарсан аажим шохойжих нөхцөл байдал юм. Энэхүү нөхцөл байдал нь ахимаг насанд илрэх ба шалтгаан тодорхойгүй. Аортын хавхлагын стеноз нь гарах урсгалын талбай 1см квадратаас бага болж нарийсах хүртэл эмнэлзүйд шинж тэмдэггүй байдаг. Аортын хавхлагын эмгэг нь чимээгүй явцтай байх боловч үүний дараа шинж тэмдэг гэнэт гарч ирдэг. Зөв тайлбар

Энэ нь халууралт, шуугиан болон дэлүү томрох зэрэг халдварын шинж тэмдэгтэй холбоотой байна. Заримдаа хумсны араар жижиг босоо геморраги үүссэн байна.


Архив