Tuesday, October 20, 2009

Асуулт 17

21 настай коллежийн оюутан Cache Valley дахь эдлэнд зуны хадланд оролцсон (хүнд юм өргөж, мөрөөр эргүүлэх хөдөлгөөн хийсэн)-ы дараа түүний зүүн мөрөөр хөндүүрлэж, цааш улам нэмэгдэх өвдөлт илэрчээ. Бодит үзлэгт тэрээр зүүн гараа мөрний түвшингөөр бие рүүгээ арай чүү ойртуулж байв. Субакромиаль хэсэгт аспираци хийж цэвэр шингэн авсан. Доор дурдьдсан оношийн аль нь байх магадлалтай вэ?

Хариулт 17
Теносиновит
Костохондрит
Бурсит Зөв хариулт
Зангилаат цист
Хуурамч тулай

Тайлбар 17
Шөрмөсний бүрхүүлийн үрэвсэл (теносиновит) нь бугуй болон сарвуунд элбэг тохиолдоно.

Хавирганы костохондрал холбоос нь цээжний урд талаар байна.

Синовиал бүрхүүл бүхий бурса нь үений ойролцоо байх ба энэ нь үрэвсэж, усархаг шингэнээр дүүрч хөөдөг. Эрэгтэйчүүдэд гараар хэтэрхий их ажил хийх юмуу дасгал хийх үед ихэвчлэн тохиолдоно. Зөв тайлбар

Зангилаат цист нь шөрмөсний бүрхүүлийн юмуу үений бүрхүүлийн холбогч эдэд үүсэх ба ихэвчлэн бугуйн үенд тохиолдоно.

Хуурамч тулайн үеийн кальцийн фосфатын талстын хуримтлал нь 50-аас дээш насны хүмүүст илүү нийтлэг бөгөөд ихэвчлэн өвдөгийг хамардаг.

Sunday, October 4, 2009

Асуулт 16

44 настай эмэгтэй, гэр бүлийн түүхэнд зүрхний эмгэгийн өгүүлэмжтэй. Түүний аав ээжид хоёуланд нь зүрхний дүүргэлтийн дутагдал үүсч байсан ба томоохон титмийн атеросклерозын улмаас миокардийн шигдээс болж байсан. Хоолны дэглэмийн өөрчлөлтөөс доор дурьдсан зүйлсийн аль нь түүний зүрхний ишеми өвчний эрсдэлийг багасгах вэ?

Хариулт 16
Нийт илчлэгийн 40%-ийг өөх тосноос авч байх
Хоолны дэглэмд ханасан өөх тос их байх
Холестролтой хүнс
Загасны тос Зөв хариулт
Өөх тосыг үхрийн махнаас авч байх
Транс-өөх тос

Тайлбар 16
Нийт илчлэгийн 40%-ийг өөх тосноос авч байх нь хэтэрхий их юм. Хоол хүнсний 30%-аас бага нь өөх тос байх нь зүйтэй.

Ханасан өөх тос нь ханаагүй өөх тосноос муу нөлөөтэй

Хоол хүнсний холестрол нэмэгдэх нь тийм ч сайн биш

Загасны тос нь арахидоны хүчлийн метаболитыг багасгаж, ялтасын (тромбоцитын) агрегацийг бууруулдаг. Зөв тайлбар

Амьтны гаралтай өөх тос нь ханасан өөх тос байдаг

Транс-өөх тос нь дутуу гидрогенжсэн өөх тос юм. Транс-өөх тос нь LDL-ийг ихэсгэж, HDL-ийг бууруулж, триглицеридийг ихэсгэдэг бөгөөд эдгээр нь бүгд муу нөлөөтэй

Thursday, October 1, 2009

Асуулт 15

80 настай эмэгтэй, эрүүл мэндийн хувьд томоохон асуудал байхгүй боловч тэрээр амьдралынхаа ихэнх хугацаанд хөдөлгөөний идэвхитэй байгаагүй. Нэг өдөр тэрээр орноосоо босож чадахгүй болж тэр даруй түүний зүүн гуя орчмоор хурц өвдөлт илэрсэн. Тэрээр дараа нь хүчтэй өвдөлтгүйгээр явж чадахгүй байв. Рентгенд зүүн дунд чөмөгний толгойн хугарал болон Т10 нугаламын дарагдалын хугарал илэрсэн. Доор дурдсан нөхцөлүүдийн аль нь түүнд байх хамгийн их магадлалтай вэ?

Хариулт 15
Витамин Д-ийн дутагдал
Цочмог остеомиелит
Бүрэн бус остеогенез
Остеопороз Зөв хариулт
Полиостотик фиброз дисплази
Метастаз өгсөн хөхний хорт хавдар

Тайлбар 15
Тэрээр хурдассан ясны алдагдал бүхий ясны сийрэгжилттэй байх магадлалт ихтэй ба энэ нь хугаралд хүргэжээ. Хөдөлгөөний идэвхижилгүй байдал нь цаашдаа ясны алдагдалыг хурдасгаж, булчингийн массыг бууруулах ба хөнгөн шаламгай байх нь ачаалал даах чадвар бууралтыг сайжруулна.


Архив