Sunday, May 16, 2010

Асуулт 27

45 настай эмэгтэй, 3 жилийн өмнөөс амьсгал богиносч эхэлсэн ба улам муудсаар байгаа. Тэрээр одоо 2 давхар дэртэй, хагас суугаа байдалтай унтдаг. Өнгөрсөн жилээс залгихад бэрхшээлтэй болсон. Түүнд цээжээр өвдөж байсан өгүүлэмж байхгүй. Сарын өмнөөс тэрээр харвалт өгсөний улмаас зүүн хөлөө хөдөлгөж чадахгүй болсон ба зүүн гараа хөдөлгөхөд бэрхшээлтэй болсон. Тэрээр халуураагүй. Цээжний рентгенд зүүн ховдол хэвийн хэмжээтэй, зүүн тосгуурын хүрээ мэдэгдэхүйц томорсон. Доор дурьдсан нөхцөл байдлуудын алиных нь үед эдгээр өөрчлөлтүүд илүүтэй илрэх магадлалтай вэ?

Хариулт 27
Эссенциаль гипертензи
Кардиомиопати
Митрал хавхлагын стеноз Зөв хариулт
Аортын коарктаци (аортын нарийсал)
Зүүн бөөрний артерийн стеноз

Тайлбар 27
Эссенциаль гипертензи нь зүүн ховдолын гипертрофийн хамгийн түгээмэл шалтгаан болдог. Зүүн тосгуур ихэвчлэн томрохгүй.

Кардиомиопати нь ихэвчлэн зүрхний бүх тасалгааг хамарсан байх ба зүүн ховдол тэлэгдэлтэт гипертрофи болсон байна. Түүнчлэн баруун ховдол гипертрофи болон тэлэгдэлтэй байна.

Митрал хавхлагын стеноз нь зүүн тосгуурын томролтод хүргэх боловч зүүн ховдол ихэвчлэн жижиг байна. Энэ тохиолдолд стеноз бүхий “загасны ам” хэлбэрийн митрал хавхлага түгээмэл илрэх ба энэ үед хавхлага бүрэн хаагдаагүй байна. Насанд хүрэгчдийн митрал хавхлагын эмгэгийн ихэнх нь ревматик валвулитын улмаас бий болох ба хэдэн жилийн өмнө нь ревматик халууралт тохиолдсон байдаг. Зөв тайлбар

Аортын коарктацийн улмаас даралтын ачаалал нэмэгдэх нь зүүн ховдолын гипертрофид хүргэнэ.

Бөөрний артерийн стеноз нь гипертензи болон зүүн ховдолын гипертрофид хүргэнэ.

0 comments:



Архив