Tuesday, March 22, 2011

Асуулт 37


44 настай эмэгтэй харвалтын улмаас нас барсан. Задлан шинжилгээнд тэрээр баруун суурийн зангилааны том хэмжээний цус алдалттай болохыг илрүүлсэн. Тэрээр зүүн ховдолын давамгайлах гипертрофи бүхий том 550 гр зүрхтэй байв. Түүний бөөр тус бүр 80 гр болж жижгэрсэн, холтослогийн сорвижилттой, микроскопид бөөрний артериолууд жижгэрсэн тодорхойлогдох ба дотор давхаргын концентрик зузаарлын улмаас хөндий нь нарийссан байв. Доор дурьдсан оношуудын аль нь байх хамгийн их магадлалтай вэ?


Хариулт 37
Давамгайлах олон уйланхайт бөөрний эмгэг
Чихрийн шижингийн үеийн артерийн өөрчлөлт
Гиперлипидемийн үеийн судасны эмгэг
Хорон гипертензи Зөв хариулт
Monckeberg-ийн склероз

Тайлбар 37
Давамгайлах олон уйланхайт бөөрний эмгэг нь “berry” аневризм гэгдэх гавлын дотоод аневризмтай холбоотой ба энэ үед артерийн хана нимгэн болсон байдаг

Чихрийн шижин нь том артериудыг хамарсан атеросклероз хурдсахтай холбоотой байдаг ч бөөрөнд гиалин артериолсклероз тохиолджээ
Гиперлипидеми нь атеросклерозтой холбоотой ба гиперпластик артериолсклерозтой холбоогүй байдаг
Бөөрний жижиг артериуд гиперпластик артериолсклерозод өртжээ. Хорон гипертензи нь ихэвчлэн архаг гипертензиэр эхэлдэг ба зүүн ховдолын гипертрофид хүргэдэг. Гипертензи нь төв мэдрэлийн системийн цус харвалтын эрсдэл болдог. Зөв тайлбар

Энэ нь дунд давхаргын шохойжилт склероз бөгөөд настай хүмүүсийн дунд хэмжээтэй булчинлаг артериудад тохиолддог. Энэ нь хүнд үр дагаваргүй байдаг.

Sunday, March 13, 2011

Асуулт 36


50 настай эрэгтэй, гэнэтийн өвчүүний арын өвдөлт үдээс хойш илэрсэн. Өвдөлт дараагийн 3 цаг тогтвортой байсан. Дараа нь түүний амьсгал богиносож, хөлрөх болсон. Энэ өдрийнхөө орой тэрээр яаралтай тусламжийн төвд очжээ. Бодит үзлэгээр түүний амин үзүүлэлтүүд: биеийн температур 37°С, пульс 95 удаа/мин, амьсгалын тоо 25 удаа/мин, цусны даралт 130/90 мм м.у.б. Цээжний рентгенд зүрх бага зэрэг томорсон, хөнгөн зэргийн уушигны хавантай байв. ЭКГ-д урд холболтуудад V1-6 ST сегментийн элеваци илэрсэн. Доор дурьдсан сийвэнгийн лабораторийн шинжилгээнд энэ хүнд аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

Хариулт 36
Мочевин 110мг/дл
Натри 115ммоль/л
АлАТ 876 U/L
Тропонин I 32нг/мл Зөв хариулт
HDL холестрол 55мг/дл

Тайлбар 36
Хэрэв түүний ишемийн тохиолдолын үр дагавар болж зүрхний дутагдал үүссэн бол хэдэн цагийн дараа зүрхний гаргалт буурсаны улмаас бөөрний өмнөх азотеми үүсч болно

Гипонатриеми нь зүрхний ишемит эмгэгийн нийтлэг шинж чанар биш

Аланин аминотрансфераза энзимийн өсөлт нь гепатоцитын гэмтэлийн үед илүү өвөрмөц

Өвчтөнд илэрсэн өөрчлөлтүүд  нь миокардийн шигдээс үүсэх нэг бүрдэл хэсэг болдог ишемийн тохиолдолын эрт үеийг санагдуулам ажээ. Тропонин I нь CK-MB-тай адил хэдхэн цагийн дотор нэмэгддэг. Зөв тайлбар

HDL холестрол нь сайн холестрол бөгөөд зүрхний ишемит эмгэгийн эсрэг хамгаалах үйлдэлтэй


Архив