Friday, April 1, 2011

Асуулт 38


Хэрэхийн гаралтай зүрхний эмгэг бүхий 24 настай эмэгтэй халуурсан. Бодит үзлэгт тэрээр систолийн шуугиантай байв. Эходкардиограммаар аортын хавхвагын хавтаст вегетаци илэрчээ. Цусны өсгөвөрт Staphylococcus epidermidis эерэг гарсан байна. Тэрээр хүүхэдтэй болохыг хүссэн хийгээд антикоагуляци эмчилгээ хийлгэхээс татгалзсан тул гахайн био-хиймэл хавхлага суулгасан байна. Арван жилийн дараа тэрээр энэхүү хиймэл хавхлагыг солиулах шаардлагатай болжээ. Био-хиймэл хавхлага дахь доор дурьдсан эмгэг өөрчлөлтүүдээс аль нь хавхлага солиход хүргэх хамгийн их магадлалтай вэ?

Хариулт 38
Урагдал
Эндокардит
Бэхэлгээний дутагдал
Шохойжилт Зөв хариулт
Тромбоз


Тайлбар 38
Урагдал нь оёдолын ирмэг сулрахад тохиолдох ба мэс заслын дараахан тохиолдох ховор хүндрэл юм

Ямар нэг эмгэг өөрчлөлт бүхий эндокардийн гадаргуу нь халдварын эрсдэл болдог ба халдварт эндокардитыг үүсгэдэг. Хэдий тийм ч энэ нь 5-10 жилийн дараа хавхлага солих шалтгаан болохгүй

Био-хиймэл хавхлага нь хавхлагын гаралтай дутагдалын шалтгаан болдоггүй. Орчин үед хэрэглэж буй механик хавхлагууд нь мөн адил бүрэн итгэж болхоор байдаг. Хэдэн жилийн өмнө хэрэглэгдэж байсан зарим загварын хавхлагуудын нэг бүрдэл нь эвдэрэх хандлагатай байсан ба энэ төрлийн хавхлагыг хэрэглэхээ больсон. 
 
Био-хиймэл хавхлагууд нь антикоагуляци шаарддаггүй боловч цаг хугацааны туршид элэгдэхгүй байна гэсэн үг биш юм. Ихэвчлэн 5-10 жилийн дотор энэхүү хавхлагын хавтасууд давшингуй шохойжилт болж стенозод хүргэдэг тул солих шаардлагатай. Зөв тайлбар
 
Механик хиймэл хавхлага бүхий өвчтөнүүд антикоагулянт эмчилгээг авдаг бөгөөд био-хиймэл хавхлага бүхий хүмүүст энэхүү эмчилгээ шаардлагагүй юм.

0 comments:



Архив