44 настай эрэгтэй, сүүлийн арван жилд нурууны өвдөлт болон баруун талын ууцаар өвдөлт нэмэгдсэн, бусад талаараа эрүүл. Өвдөлт өдрийн төгсгөлд улам мууддаг. Бодит үзлэгт хуруу хоорондын дистал үе томорсон. Нурууны рентген зурагт нугаламын биеийг хамарсан илэрхий остеофит илэрсэн. Аарцгын рентгенд баруун талын сүүжний тогоон дахь үений хөндий нарийссаж склероз болсон. Доор дурдсан эмгэгүүдийн аль байх илүү магадлалтай вэ?
Хариулт 14
Тулай
Ревматоид артирит
Остеоартирит Зөв хариулт
Остеомиелит
Lyme-ийн өвчин
Хуурамч тулай
Тайлбар 14
Элэгдэлтэт остеоартирит нь түгээмэл бөгөөд давшингуй эмгэг бөгөөд наслалттай холбоотой тархалт болон шинж тэмдэг нэмэгддэг. Энд үений мөгөөрс алдагдаж, эрози болсон үений хөндий нарийссан байна.
Friday, September 25, 2009
Tuesday, September 22, 2009
Асуулт 13
9 настай эрэгтэй, балчир байхын хөлсөөр хлорид ихээр ялгардаг. Нярай байхдаа meconium ileus (нарийн гэдэс салсаар бөглөгдөх) хүндрэл үүсч байсныг эс тооцвол хэвийн өсөлттэй нярай байсан. Балчир үеийн турш ихээхэн ханиалгалт бүхий хүнд пневмонийн тохиолдол их байсан ба цэрний өсгөвөрт Pseudomonas aeruginosa, Burkholderia cepacea илэрч байсан. Эдгээр өөрчлөлтүүдэд тулгуурлавал доор дурдсан уушигны эмгэгүүдийн аль нь үүсэх өндөр эрсдэлтэй вэ?
Хариулт 13
Аденокарцинома
Бронхэктази Зөв хариулт
Лимфангиэктази
Плеврийн фиброзон товруу
Pneumocystis carinii-ийн пневмони
Пневмоторакс
Хариулт 13
Уушигны архаг өвчин болох цистик фиброзын түгээмэл тохиолдох хэлбэр нь бронхиэктази бөгөөд энэхүү өвчин нь бронхийн деструкци, тэлэгдэл, бөглөрөл бүхий үрэвсэлээр тодорхойлогдоно. Энэхүү процесс нь уушигийг нэлэнхүйд нь хамардаг. Давшингуй бронхиэктазийн үед уушигны судасны давхарга алдагдсанаас уушигны гипертензи болон уушгин зүрхэнд хүргэдэг.

Thursday, September 10, 2009
Acуулт 12
38 настай эрэгтэй, захын хаван бүхий түргэссэн амьсгаадалттай, энэ байдал нь өнгөрсөн хоёр жилд улам муудсан. Бодит үзлэгээр түүний хоёр уушгинд тархмал хэржигнүүр сонсогдоно. Цээжний рентгенээр зүрх нь цээжний хөндийг бараг дүүргэсэн байв. Цээжний СТ скан баруун ховдолыг хамарсан 10см массыг илрүүлсэн ба уг масс нь дотроо геморраги болон үхжилтэй. Энэ эрэгтэйд доор дурдсан хавдаруудын аль нь байх магадлалтай вэ?
Хариулт 12
Рабдомиосаркома
Мезотелиома
Миксома
Ангиосаркома Зөв хариулт
Хөхлөгийн фиброэластома
Капошийн саркома
Рабдомиома
Тайлбар 12
Рабдомиосаркома нь тархалт маш багатай нийтлэгээр зөөлөн эдэд үзэгдэнэ
Мезотелиома нь маш ховор хавдар бөгөөд AV зангилааны полицистик хавдар гэдэг бөгөөд мезотелийн дифференциацитай байдаг. Тийм боловч жижиг хэм алдагдалт хүргэх боломжтой.
Миксома нь ихэвчлэн аль нэг тосгуураас олдох ба энэ AV хавхлагын бөглөрөл үүсгэнэ. (бөмбөгөн хавхлагын нөлөө)
Ангиосаркома нь ховор хавдар (зүрхний бүх хавдар ховор байна) боловч хэмжээний хувьд ганцаараа томорч тархах магадлалтай Зөв тайлбар
Хөхлөгийн фиброэластома нь хавхлагын хавтас дээрх жижиг товгор бөгөөд түгээмэл биш
Капошийн саркома нь түүний эпидемик хэлбэрийн үед висцераль байрлалд үзэгдэх ба одоо үед түгээмлээр ДОХ-той холбоотой байна. Гэмтэл нь нийтлэгээр олон тооны, жижиг байна. Зүрхийг хамрах нь ховор
Рабдомиома нь түгээмэл биш. Заримдаа булцуут склерозтой холбоотой үзэгдэнэ. Нийтлэгээр геморраги болон үхжилгүй байна

Friday, September 4, 2009
Асуулт 11
22 настай тамирчин яаралтай тусламжийн тасагт зүрх дэлсэнэ, пульс хэвийн бус гэсэн зовиуртай байгаа. ЭКГ-д дараалсан агшилт бүрийн өмнөх PR интервал бага зэрэг уртассан хэвийн синусын хэмнэлтэй. Тосгуурын дөрөв дэхь агшилт болгон ховдолд дамжаагүй. Онош болон эмчилгээ юу вэ?
Хариулт 11
AV нэгдүгээр зэргийн хориг, атриовентрикуляр зангилааг хориглогч эмүүдээс зайлсхийх
Мобиц I төрлийн (Wenckebach) атриовентрикуляр хориг, эмийн эмчилгээ шаардлагагүй Зөв хариулт
Мобиц I төрлийн (Wenckebach) атриовентрикуляр хориг, кардиологийн зөвлөгөөгөөр хэм үүсгэгч (pacemaker) тавих
Мобиц II төрлийн атриовентрикуляр хориг, судсаар яаралтай хэм үүсгэгч тавих
AV гуравдугаар зэргийн хориг, isoproterenol дуслаар хийсэний дараа хэм үүсгэгч тавих
Тайлбар 11
Мобиц I төрлийн AV хоёрдугаар зэргийн хориг нь залуу хүн болон тамирчидад хэвийн физиологийн хувилбараар илэрч болдог ба ямар нэг эмчилгээ шаардлагагүй байна.

Thursday, September 3, 2009
Асуулт 10
Өвчтөн яаралтай тусламжийн тасагт зүрх дэлсэнэ гэсэн зовиуртай ирсэн ба ЭКГ хийгдсэн. Хэрэв өвчтөний гемодинамик тогтвортой бол доор дурдсан сэрэл дамжилтын өөрчлөлтүүдийн аль тохиолдолд яаралтай кардиологийн зөвлөгөө авч хэм үүсгэгч тавих нь зүйтэй вэ?
Хариулт 10
4:1 дамжуулалт бүхий тосгуурын мерцани
Мобиц I төрлийн 3:2 дамжуулалтын хориг
Мобиц II төрлийн 6:5 дамжуулалтын хориг Зөв хариулт
Синусын хэмнэл 50, PR интервал 280мсек болсон AV нэгдүгээр зэргийн хориг
Тайлбар 10
Мобиц II төрлийн AV хоёрдугаар зэргийн хориг нь цаашдаа зүрхний бүрэн хориг болж хүндрэх аюултай тул яаралтай хэм үүсгэгч тавина.

Tuesday, September 1, 2009
Асуулт 9
54 настай эрэгтэй, архаг ханиалгалттай, баруун уушгинд нь хавтгай эсийн карцинома оношлогдсон. Пневмонэктоми хийх явцад мэс засалч уушигны үүдний тунгалагийн зангилаанууд жижиг, 0,5-1,0 см хэмжээтэй, нэлэнхүйдээ гялалзсан хар өнгөтэй байгааг тэмдэглэсэн байна. Доор дурдсан зүйлсийн аль нь уушигны үүдний тунгалагийн зангилаанууд ийм өнгөтэй болоход хүргэх вэ?
Хариулт 9
Нүүрсний нөсөө Зөв хариулт
Липохромын тунадас
Меланины хуримтлал
Гемосидероз
Карциномын метастаз
Тайлбар 9
Хэдэн жилийн турш агаарын тоосонцор дахь карбоны нөсөөгөөр амьсгалж улмаар нөсөө нь макрофагт залгигдан тунгалагаар үүдний зангилаа руу зөөгдсөнөөр хар өнгөтэй болжээ. Энэ нь муу юм шиг харагдах боловч уушигны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Тамхичид антиракосис болох нь илүү байна.

Subscribe to:
Posts (Atom)
Ангилал
- Atherosclerosis-Thrombosis (8)
- Bone Joint and Soft Tissue (3)
- cardiovascular (16)
- Cellular Injury (6)
- immunopathology (1)
- inflammation (3)
- Pulmonology (1)