Friday, September 4, 2009

Асуулт 11

22 настай тамирчин яаралтай тусламжийн тасагт зүрх дэлсэнэ, пульс хэвийн бус гэсэн зовиуртай байгаа. ЭКГ-д дараалсан агшилт бүрийн өмнөх PR интервал бага зэрэг уртассан хэвийн синусын хэмнэлтэй. Тосгуурын дөрөв дэхь агшилт болгон ховдолд дамжаагүй. Онош болон эмчилгээ юу вэ?

Хариулт 11
AV нэгдүгээр зэргийн хориг, атриовентрикуляр зангилааг хориглогч эмүүдээс зайлсхийх
Мобиц I төрлийн (Wenckebach) атриовентрикуляр хориг, эмийн эмчилгээ шаардлагагүй Зөв хариулт
Мобиц I төрлийн (Wenckebach) атриовентрикуляр хориг, кардиологийн зөвлөгөөгөөр хэм үүсгэгч (pacemaker) тавих
Мобиц II төрлийн атриовентрикуляр хориг, судсаар яаралтай хэм үүсгэгч тавих
AV гуравдугаар зэргийн хориг, isoproterenol дуслаар хийсэний дараа хэм үүсгэгч тавих

Тайлбар 11
Мобиц I төрлийн AV хоёрдугаар зэргийн хориг нь залуу хүн болон тамирчидад хэвийн физиологийн хувилбараар илэрч болдог ба ямар нэг эмчилгээ шаардлагагүй байна.

0 comments:



Архив