Thursday, September 10, 2009

Acуулт 12

38 настай эрэгтэй, захын хаван бүхий түргэссэн амьсгаадалттай, энэ байдал нь өнгөрсөн хоёр жилд улам муудсан. Бодит үзлэгээр түүний хоёр уушгинд тархмал хэржигнүүр сонсогдоно. Цээжний рентгенээр зүрх нь цээжний хөндийг бараг дүүргэсэн байв. Цээжний СТ скан баруун ховдолыг хамарсан 10см массыг илрүүлсэн ба уг масс нь дотроо геморраги болон үхжилтэй. Энэ эрэгтэйд доор дурдсан хавдаруудын аль нь байх магадлалтай вэ?

Хариулт 12
Рабдомиосаркома
Мезотелиома
Миксома
Ангиосаркома Зөв хариулт
Хөхлөгийн фиброэластома
Капошийн саркома
Рабдомиома

Тайлбар 12
Рабдомиосаркома нь тархалт маш багатай нийтлэгээр зөөлөн эдэд үзэгдэнэ

Мезотелиома нь маш ховор хавдар бөгөөд AV зангилааны полицистик хавдар гэдэг бөгөөд мезотелийн дифференциацитай байдаг. Тийм боловч жижиг хэм алдагдалт хүргэх боломжтой.

Миксома нь ихэвчлэн аль нэг тосгуураас олдох ба энэ AV хавхлагын бөглөрөл үүсгэнэ. (бөмбөгөн хавхлагын нөлөө)

Ангиосаркома нь ховор хавдар (зүрхний бүх хавдар ховор байна) боловч хэмжээний хувьд ганцаараа томорч тархах магадлалтай Зөв тайлбар

Хөхлөгийн фиброэластома нь хавхлагын хавтас дээрх жижиг товгор бөгөөд түгээмэл биш

Капошийн саркома нь түүний эпидемик хэлбэрийн үед висцераль байрлалд үзэгдэх ба одоо үед түгээмлээр ДОХ-той холбоотой байна. Гэмтэл нь нийтлэгээр олон тооны, жижиг байна. Зүрхийг хамрах нь ховор

Рабдомиома нь түгээмэл биш. Заримдаа булцуут склерозтой холбоотой үзэгдэнэ. Нийтлэгээр геморраги болон үхжилгүй байна

0 comments:



Архив