Friday, April 1, 2011

Асуулт 38


Хэрэхийн гаралтай зүрхний эмгэг бүхий 24 настай эмэгтэй халуурсан. Бодит үзлэгт тэрээр систолийн шуугиантай байв. Эходкардиограммаар аортын хавхвагын хавтаст вегетаци илэрчээ. Цусны өсгөвөрт Staphylococcus epidermidis эерэг гарсан байна. Тэрээр хүүхэдтэй болохыг хүссэн хийгээд антикоагуляци эмчилгээ хийлгэхээс татгалзсан тул гахайн био-хиймэл хавхлага суулгасан байна. Арван жилийн дараа тэрээр энэхүү хиймэл хавхлагыг солиулах шаардлагатай болжээ. Био-хиймэл хавхлага дахь доор дурьдсан эмгэг өөрчлөлтүүдээс аль нь хавхлага солиход хүргэх хамгийн их магадлалтай вэ?

Хариулт 38
Урагдал
Эндокардит
Бэхэлгээний дутагдал
Шохойжилт Зөв хариулт
Тромбоз


Тайлбар 38
Урагдал нь оёдолын ирмэг сулрахад тохиолдох ба мэс заслын дараахан тохиолдох ховор хүндрэл юм

Ямар нэг эмгэг өөрчлөлт бүхий эндокардийн гадаргуу нь халдварын эрсдэл болдог ба халдварт эндокардитыг үүсгэдэг. Хэдий тийм ч энэ нь 5-10 жилийн дараа хавхлага солих шалтгаан болохгүй

Био-хиймэл хавхлага нь хавхлагын гаралтай дутагдалын шалтгаан болдоггүй. Орчин үед хэрэглэж буй механик хавхлагууд нь мөн адил бүрэн итгэж болхоор байдаг. Хэдэн жилийн өмнө хэрэглэгдэж байсан зарим загварын хавхлагуудын нэг бүрдэл нь эвдэрэх хандлагатай байсан ба энэ төрлийн хавхлагыг хэрэглэхээ больсон. 
 
Био-хиймэл хавхлагууд нь антикоагуляци шаарддаггүй боловч цаг хугацааны туршид элэгдэхгүй байна гэсэн үг биш юм. Ихэвчлэн 5-10 жилийн дотор энэхүү хавхлагын хавтасууд давшингуй шохойжилт болж стенозод хүргэдэг тул солих шаардлагатай. Зөв тайлбар
 
Механик хиймэл хавхлага бүхий өвчтөнүүд антикоагулянт эмчилгээг авдаг бөгөөд био-хиймэл хавхлага бүхий хүмүүст энэхүү эмчилгээ шаардлагагүй юм.

Tuesday, March 22, 2011

Асуулт 37


44 настай эмэгтэй харвалтын улмаас нас барсан. Задлан шинжилгээнд тэрээр баруун суурийн зангилааны том хэмжээний цус алдалттай болохыг илрүүлсэн. Тэрээр зүүн ховдолын давамгайлах гипертрофи бүхий том 550 гр зүрхтэй байв. Түүний бөөр тус бүр 80 гр болж жижгэрсэн, холтослогийн сорвижилттой, микроскопид бөөрний артериолууд жижгэрсэн тодорхойлогдох ба дотор давхаргын концентрик зузаарлын улмаас хөндий нь нарийссан байв. Доор дурьдсан оношуудын аль нь байх хамгийн их магадлалтай вэ?


Хариулт 37
Давамгайлах олон уйланхайт бөөрний эмгэг
Чихрийн шижингийн үеийн артерийн өөрчлөлт
Гиперлипидемийн үеийн судасны эмгэг
Хорон гипертензи Зөв хариулт
Monckeberg-ийн склероз

Тайлбар 37
Давамгайлах олон уйланхайт бөөрний эмгэг нь “berry” аневризм гэгдэх гавлын дотоод аневризмтай холбоотой ба энэ үед артерийн хана нимгэн болсон байдаг

Чихрийн шижин нь том артериудыг хамарсан атеросклероз хурдсахтай холбоотой байдаг ч бөөрөнд гиалин артериолсклероз тохиолджээ
Гиперлипидеми нь атеросклерозтой холбоотой ба гиперпластик артериолсклерозтой холбоогүй байдаг
Бөөрний жижиг артериуд гиперпластик артериолсклерозод өртжээ. Хорон гипертензи нь ихэвчлэн архаг гипертензиэр эхэлдэг ба зүүн ховдолын гипертрофид хүргэдэг. Гипертензи нь төв мэдрэлийн системийн цус харвалтын эрсдэл болдог. Зөв тайлбар

Энэ нь дунд давхаргын шохойжилт склероз бөгөөд настай хүмүүсийн дунд хэмжээтэй булчинлаг артериудад тохиолддог. Энэ нь хүнд үр дагаваргүй байдаг.

Sunday, March 13, 2011

Асуулт 36


50 настай эрэгтэй, гэнэтийн өвчүүний арын өвдөлт үдээс хойш илэрсэн. Өвдөлт дараагийн 3 цаг тогтвортой байсан. Дараа нь түүний амьсгал богиносож, хөлрөх болсон. Энэ өдрийнхөө орой тэрээр яаралтай тусламжийн төвд очжээ. Бодит үзлэгээр түүний амин үзүүлэлтүүд: биеийн температур 37°С, пульс 95 удаа/мин, амьсгалын тоо 25 удаа/мин, цусны даралт 130/90 мм м.у.б. Цээжний рентгенд зүрх бага зэрэг томорсон, хөнгөн зэргийн уушигны хавантай байв. ЭКГ-д урд холболтуудад V1-6 ST сегментийн элеваци илэрсэн. Доор дурьдсан сийвэнгийн лабораторийн шинжилгээнд энэ хүнд аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

Хариулт 36
Мочевин 110мг/дл
Натри 115ммоль/л
АлАТ 876 U/L
Тропонин I 32нг/мл Зөв хариулт
HDL холестрол 55мг/дл

Тайлбар 36
Хэрэв түүний ишемийн тохиолдолын үр дагавар болж зүрхний дутагдал үүссэн бол хэдэн цагийн дараа зүрхний гаргалт буурсаны улмаас бөөрний өмнөх азотеми үүсч болно

Гипонатриеми нь зүрхний ишемит эмгэгийн нийтлэг шинж чанар биш

Аланин аминотрансфераза энзимийн өсөлт нь гепатоцитын гэмтэлийн үед илүү өвөрмөц

Өвчтөнд илэрсэн өөрчлөлтүүд  нь миокардийн шигдээс үүсэх нэг бүрдэл хэсэг болдог ишемийн тохиолдолын эрт үеийг санагдуулам ажээ. Тропонин I нь CK-MB-тай адил хэдхэн цагийн дотор нэмэгддэг. Зөв тайлбар

HDL холестрол нь сайн холестрол бөгөөд зүрхний ишемит эмгэгийн эсрэг хамгаалах үйлдэлтэй

Wednesday, December 1, 2010

Асуулт 35


27 настай эмэгтэй, 2 дахь жирэмсэлж 1 төрсөн, жирэмсэний 18 долоо хоногтойдоо хэт авиан шинжилгээ хийлгэсэн. Ураг 18 долоо хоногтоо тохирсон хэмжээтэй. Ургийн бөөр, элэг, толгой болон мөчдүүд хэвийн харагдана. Хэдий тийм ч ургийн зүрх ховдол хоорондын таславчийн membranous гажигтай, overriding aorta, илэрхий уушигны артерийн атрезитай ажээ. Хэрэв хүүхэд амьд төрвөл эдгээр зүрхний гажигуудын улмаас доор дурьдсан бодит үзлэгийн өөрчлөлтүүдийн аль нь илрэх вэ?

Хариулт 11
Системийн гипертензи
Доод мөчдийн пульс сул байх
Хурууны үзүүр бөмбөрийн дохиур мэт байх
Телангиэктази
Цианоз Зөв хариулт

Тайлбар 11
Фаллотын дөрвөлийн үед зүрхний гаргалт буурах хандлагатай. Системийн гипертензи нь ихэнх төрөлхийн зүрхний гажигуудын онцлог шинж биш байдаг. 

Дээд мөчидтэй харьцуулахад доод мөчдийн пульс сулрах нь аортын коарктацийн сэжиглэх бөгөөд Фаллотын дөрвөлийн шинж биш. 

Хурууны үзүүр бөмбөрийн дохиур шиг болох нь уушигны архаг эмгэгийн үед нийтлэг ажиглагдана. 

Телангиэктази нь жижиг судаснуудын тодрол бөгөөд төрөлхийн зүрхний эмгэгтэй холбоогүй байна. 

Хөхрөлт нь Фаллотын дөрвөлийн онцлог шинж бөгөөд фаллотын дөрвөлийн үед цианоз бүхий баруунаас-зүүн шунт бий болсоноос баруун зүрхний цус зүүн зүрхний цустай холилддог. Зөв тайлбар

Thursday, November 25, 2010

Асуулт 34


23 настай эмэгтэй, ядарч сульдана гэсэн зовиуртай, арьсны тогтвортой эрвээхэй хэлбэрийн тууралт гараад 3 долоо хонож буй. Бодит үзлэгт цээжний чагналтаар сонсогдохуйц гялтангийн шүргэлцэх чимээтэй, систолын бүдэг шуугиантай байв. Эхокардиограмм митраль хавхлага болон зэргэлдээх ховдолын эндокардид жижиг вегетаци байгааг илрүүлжээ. Лабораторийн шинжилгээгээр бөөмийн эсрэг эсрэгбие эерэг, 1:2048 титртэй байв. Доор дурьдсан аль нь хамгийн их магадлалтай онош вэ?

Хариулт 34

Зангилаат полиартерит
Давшингуй системийн склероз
Системийн чонон яр Зөв хариулт
ANCA холбоот мөхлөгөнцөрт васкулит
Нойр булчирхайн аденокарцинома

Тайлбар 34

Libman-Sack-ийн эндокардит нь системийн чонон яртай холбоотой байна.

Склеродерми нь эндокардиттай холбоогүй байдаг.

Системийн чонон яр бүхий өвчтөнд Libman-Sack-ийн эндокардит үүсдэг ба вегетаци нь том биш, эмболи үүсгэдэггүй. Тиймээс эндокардит нь ихэнх тохиолдолд эмнэлзүйн ач холбогдолгүй байна. Тэрээр магадгүй бөөрний дутагдалаас үүдэлтэй уремийн шалтгаант фибринт перикардиттай байж болно. Зөв хариулт

ANCA холбоот мөхлөгөнцөрт васкулит нь зүрхийг хамрах нь түгээмэл бус бөгөөд эндокарди болон перикардийг хамардаггүй.

Нойр булчирхайн аденокарцинома нь бактерийн бус тромботик эндокардит (marantic endocarditis)-тай холбоотой бөгөөд энэ нь гиперкоагуляцит байдалтай холбоотой паранеопластик (хавдарын эргэн тойрны) хамшинж юм.

Thursday, October 14, 2010

Асуулт 33

49 настай эмэгтэй, муу хянагдсан тосгуурын фибрилляцитай, амиодарон эмчилгээ хийлгэж байсан. Тэрээр цус харвалтаар шаналж байгаад нас баржээ. Задлан шинжилгээнд түүний 600гр зүрх хавтасуудын хэсэг газрын уусалттай, шөрмөсөн татлагын зузааралт болон богиносолттай байв. Мөн мурал тромбоор дүүрсэн томорсон зүүн тосгууртай байжээ. Доор дурьдсан нас баралтын шалтгаануудаас түүнд аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

Хариулт 33
Системийн чонон яр
Титмийн атеросклероз
Марантик эндокардит
Хэрхийн халууралт Зөв хариулт
Амилодоиз

Тайлбар 33
Системийн чонон хөрвөс нь шүүдэсжилт бүхий серозон перикардитыг үүсгэнэ. Системийн чонон хөрвөсийн цөөн тохиолдолд Libman-Sacks-ийн эндокардитыг үүсгэх боловч хавхлагын сорвижилт тохиолддоггүй.

Зүрхний ишеми өвчнөөр (үүнд миокардийн шигдээс орно) зүүн тосгуурыг хамарсан зарим зэрэглэлийн зүрхний томрол, зүрхний дутагдал үүсгэгдэж болох ч энэ нь илрэхий бус бөгөөд хавхлагууд сорвижихгүй, нарийсалт өөрчлөлт гарахгүй.

Бактерийн бус тромботик эндокардитын жижиг хавхлагын вегетаци нь митраль хавхлагын деформаци улмаар стеноз үүсгэж зүүн тосгуур тэлэгдэхэд хүргэхгүй.

Хэрхийн халууралт нь зүүн тосгуурын томрол бүхий хэрхийн шалтгаант митраль стенозод хүргэнэ. Зөв тайлбар

Амилоид нь эндокарди болон миокардид илэрч болох ч нэвчилтэт (инфильтратив) кардиомиопатийн шалтгаан болох нь илүүтэй.

Wednesday, October 6, 2010

Асуулт 32

65 настай эрэгтэй, гэнэтийн хүнд хэвлийн өвдөлттэй. Бодит үзлэгээр 37С халуунтай, зүрхний цохилт 110/минут, амьсгал 25/минут, цусны даралт 145/100мм м.у.б байгааг илрүүлжээ. Түүний доод мөчдийн пульс суларсан, хэвлийд лугшилт бүхий масстай. Сийвэнгийн креатин киназа ихсээгүй. Глюкозын түргэвчилсэн сорил сүүлийн 20 жилд 140-180мг/дл байгаа. Түүнд доор дурьдсан нөхцөлүүдийн аль нь байх хамгийн их магадлалтай вэ?

Хариулт 32
Чацархайн дээд артерийн тромбоз
Атеросклерозын шалтгаант аортын аневризм Зөв тайлбар
Зангилаат полиартерит
Халдварт эмболизм
Monckeberg-ийн дунд давхаргын шохойжилт склероз

Тайлбар 32
Чацархайн артерийн тромбозын улмаас гэдэсний шигдээс болох нь хэвлийн өвдөлтийн шалтгаан болж болох ч энэ үед лугшилт бүхий масс илрэхгүй.

Атеросклерозын аневризмд өртсөн аорт нь мэдэгдэхүйц томорч, тромбоор дүүрдэг. Чихрийн шижин болон гипертензи нь хоёул атеросклерозын эрсдэлт хүчин зүйлд хамаарна. Атеросклерозын шалтгаант аневризм нь ихэвчлэн бөөрний артериас доош байрладаг. Зөв тайлбар

Артерит нь ач холбогдол өгөхүйц артерийн томролын шалтгаан болдоггүй ба полиартерит нь аортыг хамардаггүй.

Халдварт эмболизаци нь мөөгөнцөрийн шалтгаант аневризмыг үүсгэж болох боловч хэвлийн аортод ховор байна.

Дунд давхаргын шохойжилт склероз нь жижиг булчинлаг артериудыг хамардаг.


Архив